ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХИМИ ТЕХНОЛОГИ
“ХАА-н бүтээгдэхүүний хими технолгич нь хөрвөх чадвартай химич, шинжээч, технологич юм”
ХАА-н бүтээгдэхүүний хими технологич нь ХАА-н гаралтай түүхий эд (мах, сүү, арьс шир, ноос ноолуур, ургамал, үр тариа гэх мэт)-ийг боловсруулж чанар, аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн гаргах үйлдвэрлэл явуулах, ХАА-н болон бусад төрлийн үйлдвэрлэлд гарч байгаа дайвар, хаягдал бүтээгдэхүүнийг хими болон биотехнологийн аргаар боловсруулах замаар шинэ бүтээгдэхүүн гарган авах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх чадвартай мэргэжилтэн болно.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Улс эх орны тусгаар тогтнол аюулгүй байдлын хамгийн чухал зүйл бол хүнсний аюулгүй байдал, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний хараат бус байх явдал юм. Монгол улс экологийн цэвэр түүхий эдийг эрүүл мэнд, байгаль орчинд халгүй технологиор боловсруулан үйлдвэрлэж эдийн засгаа солонгоруулах шаардлага гарч байгаа учир химич технологич мэргэжилтний хэрэгцээ шаардлага улам ихсэх болно.
Элсэлтий ерөнхий шалгалт өгөх хичээл: ХИМИ, БИОЛОГИ, МАТЕМАТИК