ЭДИЙН ЗАСГИЙН КИБЕРНЕТИК
“Эдийн засгийн математик загварчлал нь нийгэм эдийн засгийн шинжээч юм.”
Нийгэм эдийн засгийн салбарт ажиллах, эдийн засгийн онол, математик загварчлал, мэдээлэл зүйн онолын мэдлэгтэй, үндэсний болон олон улсын жишигт нийцсэн судалгаа шинжилгээний өндөр ур чадвар эзэмшсэн, ёс зүйн төлөвшилтэй, хөрвөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэнэ.Нийгэм эдийн засгийн салбар, хөдөө аж ахуйн салбарт ажиллах, эдийн засгийн онол, математик загварчлал, мэдээлэл зүйн онолын мэдлэгтэй, үндэсний болон олон улсын жишигт нийцсэн судалгаа шинжилгээний өндөр ур чадвар эзэмшсэн, ёс зүйн төлөвшилтэй, системчилсэн сэтгэлгээний загвар бүхий хөрвөх чадвартай судлаач, мэргэжилтэн бэлтгэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Микро, макро эдийн засгийн тэнцвэр, үндэсний орлогын бүтэц, эдийн засгийн бүс болон салбар хоорондын орц-гарцын шинжилгээг хийх, урт болон дунд хугацааны үйл ажиллагааг оновчтой төлөвлөх арга зүйг эзэмших
- Нийгэм, эдийн засгийн үйл явц, өөрчлөлтийг системийн хандлагаар судлан загварчилж оновчтой хувилбарыг сонгох, үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гаргах
- Хөдөө аж ахуйн болон бусад бизнесийн ба бизнесийн бус байгууллагын үйл ажиллагааг системийн хандлагаар шинжилж төлөвлөх, ирээдүйн хөгжлийн оновчтой хувилбарыг тодорхойлох
- Байгууллага дахь нөөцүүдийг оновчтой удирдахын тулд үйлдвэрлэлийн орцуудын зарцуулалтын шинжилгээ хийх,нөөцийн үнэлгээг эдийн засгийн математик аргаар тодорхойлох санал зөвлөмж боловсруулах
- Бизнесийн санхүүгийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх, санхүүгийн эрсдлийг үрьдчилан тооцоолж үнэлэлт дүгнэлт гаргах, санал зөвлөмж, санхүүгийн стратеги боловсруулах
- Бизнесийн харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх
- Судалгааны орчин үеийн программуудыг ашиглан судалгаа, шинжилгээ, өгөгдлийн сан, тайлан боловсруулах
- Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ бүтээлчээр сэтгэдэг, шинийг санаачилдаг байх
o
Нийгэм, эдийн засгийн үйл явц, хөдөө аж ахуйн болон бусад бизнесийн ба бизнесийн бус байгууллагын үйл ажиллагааг системийн хандлагаар шинжилж төлөвлөх, ирээдүйн хөгжлийн оновчтой хувилбарыг тодорхойлох, үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гаргах
o
Микро, макро эдийн засгийн тэнцвэр, үндэсний орлогын бүтэц, эдийн засгийн бүс болон салбар хоорондын орц-гарцын шинжилгээг хийх, урт болон дунд хугацааны үйл ажиллагааг оновчтой төлөвлөх арга зүйг эзэмших
o
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэх нөөцүүдийг оновчтой удирдахын тулд үйлдвэрлэлийн орцуудын зарцуулалтын шинжилгээ хийх, байгалийн нөөцийн үнэлгээг эдийн засгийн математик аргаар тогтоох
o
Бизнесийн санхүүгийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх, санхүүгийн эрсдлийг үрьдчилан тооцоолж үнэлэлт дүгнэлт гаргах, санал зөвлөмж, санхүүгийн стратеги боловсруулах
o
Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан их өгөгдөл боловсруулах, тайлан бэлтгэх, өгөгдлийн сан байгуулах
o
Бизнесийн харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх
o
Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ бүтээлчээр сэтгэдэг, мэргэжил хоорондын холболтыг хийдэг, шинийг санаачилдаг байх
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
- Төрийн ба төрийн бус байгууллага, банк, санхүүгийн байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжид системийн шинжээч, эконометрик ба эдийн засгийн математик загварчлалын мэргэжилтэн, удирдах ажилтан
- Бизнесийн байгууллагад эдийн засагч, менежер, удирдах ажилтан
- Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагад багш, судлаач
-
o
Төрийн ба төрийн бус байгууллага, банк, санхүүгийн байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжид системийн шинжээч, эконометрик ба эдийн засгийн математик загварчлалын мэргэжилтэн
o
Бизнесийн байгууллагад эдийн засагч, менежер
o
Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагад багш, судлаач
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Дэлхий нийтийн хандлагаас авч үзэхэд бодлогын шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй эдийн засаг математик загварчлал, системийн шинжилгээ хийж, үр дүнг өргөн ашиглах болсон. Үүнтэй уялдан олон улсын төсөл, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн бизнесийн байгууллагууд болон төрийн захиргааны төв байгууллагуудад эдийн засгийн мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах алба, хэлтэст ажиллах ажлын байрны тоо жилээс жилд нэмэгдэж байна.o
Дэлхий нийтийн хандлагаас авч үзэхэд, бодлогын шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй эдийн засаг математик загварчлал, системийн шинжилгээ хийж, үр дүнг өргөн ашиглах болсон. Үүнтэй уялдан олон улсын төсөл, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн бизнесийн байгууллагууд болон төрийн захиргааны төв байгууллагуудад эдийн засгийн мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, бодлого боловсруулах алба, хэлтэст ажиллах ажлын байрны тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ, НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ
“ЭДИЙН ЗАСГИЙН КИБЕРНЕТИК” мэргэжлийн сургалтын төлөвлөгөө
“Эдийн засгийн кибернетик” мэргэжлээр суралцагч нь БШУЯ-ны А/174 тоот тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын дагуу сургалтын төлөвлөгөө боловсруулсан бөгөөд үүнд ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг судлан 4 жилийн хугацаанд нийт 127 кредит судлах болно.
1) Ерөнхий суурь хичээл: Энэ төрлийн хичээлүүд нь дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил, шинжлэн судлах, шийдэл гаргах, системтэйгээр төлөвлөх, гадаад хэлээр харилцах, бие даан суралцах ур чадварыг оюутанд эзэмшүүлэх зорилготой (“Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын 3.1-р заалт).
Нийт 12 хичээл буюу 34 кредитийг тус мэргэжлээр элссэн оюутнууд судлана. Үүнд: Эдийн засгийн математик I, Эдийн засгийн математик II, Англи хэл I, Англи хэл II, Монголын түүх, соёл, ёс заншил, Монгол хэл бичиг, найруулга зүй, Биеийн тамир, эрүүл ахуй, Эдийн засгийн кибернетикийн удиртгал, Эдийн засгийн онол, Хүний хөгжил, харилцааны ёс зүй, Гамшгаас хамгаалах менежмент, Сэтгэлгээний түүх, соёл хичээлүүд багтана.
2) Мэргэжлийн суурь хичээл: Мэргэжлийн суурь хичээлүүд нь тухайн мэргэжлээр ажиллахад шаардлагатай мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвлшүүлэхэд чиглэсэн хичээлүүд байна. Эдгээр хичээлүүдийг судалснаар оюутнууд эдийн засаг, бизнесийн ухааны суурь ойлголтуудыг эзэмшиж, цаашид гүнзгийрүүлэн судлах нөхцөл бүрдэх ба хөрвөх чадвараа нэмэгдүүлэх боломжийг олгоно.
Мэргэжлийн суурь хичээлд заавал судлах 10, сонгон судлах 3 хичээл байх нийт 33 кредитийг оюутнууд судлана.
Заавал судлах хичээл: Микро эдийн засаг, Макро эдийн засаг, Маркетингийн үндэс, Менежментийн үндэс, Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Санхүүгийн үндэс, Эдийн засгийн шугаман загвар, Статистикийн онол, Мал аж ахуйн технологийн үндэс, Газар тариалангийн технологийн үндэс хичээлүүд багтана.
Сонгон судлах хичээл: Санхүүгийн менежмент, Хөдөөгийн хөрөнгө оруулалтын эдийн засаг /Rural invest/ хичээлүүд, зөвхөн 1 хичээлийг нь сонгоно.
3) Мэргэжлийн хичээл: Энэхүү мэргэжлээр суралцаж буй оюутныг зах зээлд өрсөлдөх чадвартай, багаар ажиллах чадвартай, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах боловсон хүчин бэлтгэхэд чиглэгдсэн. Эдгээр хичээлүүдийг судалснаар нийгэм, эдийн засгийн үйл явц, хөдөө аж ахуйн болон бусад бизнесийн ба бизнесийн бус байгууллагын үйл ажиллагааг системийн хандлагаар шинжилж төлөвлөх, ирээдүйн хөгжлийн оновчтой хувилбарыг тодорхойлох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дэх нөөцүүдийг оновчтой удирдахын тулд үйлдвэрлэлийн орцуудын зарцуулалтын шинжилгээ хийх, байгалийн нөөцийн үнэлгээг эдийн засгийн математик аргаар тогтоох, их өгөгдлийг шинжлэн шийдвэр гаргах, төлөвлөх, таамаглал хийх, эрсдлийг тооцох зэрэг хөдөө аж ахуйн эдийн засгийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ур чадвар эзэмшинэ. Түүнчлэн сургалт, үйлдвэрлэлийн дадлага хийнэ.
Мэргэжлийн хичээлд заавал судлах 14, сонгон судлах 4 хичээл байх нийт хичээлийн кредитийн 60%-ийг оюутнууд судлана.
Заавал судлах хичээл: Эдийн засгийн математик загвар, Симуляци загварчлал, Тоглоомын онол /Matlab/, Системийн шинжилгээ, Эдийн засгийн динамик загвар, Стохастик загварчлал, Эдийн засгийн статистик, Эконометрик I, Эконометрик II, Эдийн засгийн мэдээлэл боловсруулалт /Excelmetric/, Өгөгдлийн сангийн менежмент /MySQL/, Бизнесийн мэдээллийн систем /Power BI, ARCGIS/, Өгөгдлийн ухааны програмчлал, Веб програмчлал /wordpress/, Сургалтын дадлага, Үйлдвэрлэлийн дадлага, Төгсөлтийн ажил (шалгалт) зэрэг нийт хичээлийн 54.4% нь багтана.
Сонгон судлах хичээл: Тооцон бодох арга /R programming/, Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент, Хөдөө аж ахуйн эдийн засаг, Санхүүгийн менежмент, Санхүүгийн загварчлал, Салбар хоорондын балансын шинжилгээ, Хөдөөгийн хөрөнгө оруулалтын эдийн засаг /Rural Invest/, Хөгжилийн эдийн засаг, Зардал үр өгөөжийн шинжилгээ, Байгалийн нөөцийн эдийн засаг, Ногоон эдийн засаг хичээлүүд багтана. Эдгээрээс 4-н хичээлийг нь сонгон судлана.