БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨХӨН СЭРГЭЭЛТ
Байгалийн унаган төрхийг цогцлоогч нь нөхөн сэргээлтийн мэргэжилтэн юм.
Байгалийн болон нийгэм эдийн засгийн нөхцлөөс хамааран бий болсон хүрээлэн буй орчны доройтол, бохирдол, эвдрэл, хомсдлыг нөхөн сэргээх арга технологийг эзэмшсэн, түүнийг зөвлөх, менежмент хий, байгалийн нөөц баялагийн ашиглалтын даац, чадавхыг тодорхойлох, байгальд хал багатай технологийг сонгох, инженерийн тооцооллыг хийх зэрэг мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Байгаль орчны нөхөн сэргээлтийн мэргэжилтэн нь хувь хүний манлайлах, багаар ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших,
- Байгаль орчны нөхөн сэргээлтийн мэргэжилтэн нь орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, менежмент хэрэгжүүлэх, түүний арга, аргачлалуудыг үйлдвэрлэлд хэрэглэх, шинэ мэдлэг олж авах, бие даан суралцах,
- Уул уурхай, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг төлөвлөх, загварчлах, эрсдэл тооцох.
- Элэгдэж, эвдэрч, бохирдож, доройтсон орчинд нөхөн сэргээлт хийх технологи эзэмших
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
- Улс, хот, аймаг, дүүрэг, сумын Байгаль орчин, хөдөө аж ахуйн газарт мэргэжилтэн
- Уул уурхайн болон бусад үйлдвэрийн газруудад нөхөн сэргээлтийн мэргэжилтэн (улс, хот, аймаг, дүүрэг, сум)
- Хот суурин газрын тохижилт үйлчилгээний газар ногоон байгууламжийн инженер
- Мэргэжлийн хяналтын газрын нэгжид болон Байгаль орчны мэргэжлийн компани, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд мэргэжилтэн
- Байгаль орчны чиглэлийн бусад бизнесийн байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр ажлын байранд ажиллах бүрэн боломжтой.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Уул уурхайн олборлолт, ашиглалт, газар тариалангийн үйлдвэрлэл, бэлчээрийн даац хэтрэлт зэрэг экологийн тэнцвэрт байдал алдагдаж экосистемийн доройтол нэмэгдэж байгаа эрин үед байгалийн нөөцийг нөхөн сэргээх хамгаалах, сэргээн нутагшуулалтыг шинжлэх ухааны түвшинд хийж нөхөн сэргээх явдал нь зөвхөн нэг улс орны хүрээнд бус, олон улсын түвшинд хүрээгээ тэлсээр байна. 2040 он хүртэлх ажлын байрны эрэлтийн дундаж үзүүлэлтээр хамгийн хурдацтай өсөлт бүхий ажлын байр нь Байгаль орчны нөхөн сэргээлтийн мэргэжилтэн байх болно.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: ХИМИ,БИОЛОГИ,МАТЕМАТИК