Бакалаврын хөтөлбөр

УРГАМЛЫН НӨӨЦ, БИО ҮЙЛДВЭРЛЭЛ

 

Байгалийн нөөц,  биоүйлдвэрлэлийн менежмент, ургамлын тархалт, нөөцийг тогтоож биологийн аргаар нөхөн сэргээх,  таримал болон байгалийн  ургамлын чадавхийг ашиглан эко- бүтээгдэхүүн үйлдвэрлэх  мэдлэг, чадвар эзэмшинэ. 

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Байгалийн нөөц, биоүйлдвэрлэлийн  судалгаа хийх, төсөл төлөвлөгөө  боловсруулан хэрэгжүүлэх,   
  • Ургамлын тархалт, нөөцийг тогтоож бэлчээрийн   мониторинг хийх үйл ажиллагааг эрхлэн явуулах,
  • Экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр эдийн засаг болон нийгмийн хөгжлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай менежментийн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх
  • Хувь хүний манлайлах, багаар ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших,
  •  Бүх   шатны  ногоон байгууламж,     цэцэрлэгжүүлэлт  хийх   

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Салбарын эрдэм шигжилгээний байгууллагууд
  • Төрийн  болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагууд
  • Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд
  • Мэргэжлийн хяналтын газрын бүх нэгжүүдэд (улс, хот, аймаг, дүүрэг, сум) мэргэжилтэн
  • Зүлэгжүүлэлт, цэцгийн аж ахуй

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА


Манай төгсөгч ургамлын нөөц – биоүйлдвэрлэлийн чиглэлээр  мэргэжлийн байгууллагуудад ажиллахаас гадна,  ургамлын гаралтай  био бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түүхий эд   материалыг  бэлтгэх хувийн  гарааны компани, аж ахуйн нэгжүүд байгуулах  эхлэл болдог. 

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: ХИМИ, БИОЛОГИ, МАТЕМАТИК