УСНЫ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ
“Усны нөөцийн менежер нь усны төдийгүй технологи, бизнесийн шинжээч юм.”
МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Усны нөөц, чанарыг сав газар болон бүс нутгийн түвшинд үнэлэх, нөөцийг зөв зохистой ашиглах, хамгаалах, чанарыг сэргээн сайжруулах ур чадварыг эзэмшсэн, менежментийн төлөвлөгөөг хийх мэдлэг, чадвартай мэргэжилтэн болно.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Ус судлал хэмжилзүйн болон усны баланс тооцоолох аргуудыг эзэмшиж, усны нөөц, балансын үнэлгээ хийх
- Усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, учруулсан хохиролыг тооцох, дүгнэлт гаргах, экосистемийн даац, чадавхид тохируулан зүй зохистой, тогтвортой ашиглах,
- Усны нөөц, чанарын хяналт-шинжилгээг хийх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх
- Экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр эдийн засаг болон нийгмийн хөгжлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай менежментийн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх
- Хаягдал усыг дахин боловсруулах, хэрэглэх талаархи орчин үеийн арга технологи эзэмших
- Усан орчныг нөхөн сэргээх аргачлалыг инженерчлэлийн болон эдийн засгийн тооцоололтойгоор хийх, технологийг зөвлөмжлөх
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
- Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэргэжилтэн
- Мэргэжлийн хяналтын газрын бүх нэгжүүдэд (улс, хот, аймаг, дүүрэг, сум) мэргэжилтэн
- Усны мэргэжлийн Төрийн өмчит компанууд
- Усны барилга байгууламж хийдэг компанууд,
- Усны сав газрын захиргаанд мэргэжилтэн
- Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд мэргэжилтэн
- Уул уурхайн болон бусад үйлдвэрийн газруудад мэргэжилтэн
- Байгалийн нөөц баялгийг ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг бүхий л салбаруудад усны нөөцийн мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Ус хэрэглэдэггүй нэг ч аж ахуйн нэгж, үйлдвэрлэл үйлчилгээ, амьд организм байхгүй бөгөөд хоногт 50 шоо метрээс их ус ашиглагч бүх байгууллага Усны тухай хууль, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд усны хэрэглээ хариуцсан ус ашиглалтын менежер ажиллуулна гэж заасан.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ХИМИ, БИОЛОГИ