ЗОХИОН БҮТЭЭХ ИНЖЕНЕР
Машин тоног төхөөрөмж, техникийн эд ангийн инженерийн тооцоо, зураг төсөл боловсруулах, зохион бүтээх, турших, үйлдвэрлэх ажлын дүрэм, стандартыг мэддэг, бие даан гүйцэтгэх, шинэ тоног төхөөрөмж, эд анги, үйлдвэрлэлийн технологи боловсруулах, технологийн тоног төхөөрөмжийн засвар, оношлогоо, ашиглалт, техникийн үйлчилгээг гүйцэтгэх мэдлэг эзэмшсэн, ажлын хамтрагч хэрэглэгчтэй ажил хэргийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ур чадвартай мэргэжилтэн бэлдэхэд сургалтын зорилго оршино.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Улсын хөгжлийг инженерүүд тодорхойлдог. Тэд шинийг санаачлагч, бүтээн байгуулагчид байдаг аж. Тэгвэл өнөөдөр Монголд төдийгүй дэлхийд инженерийн мэргэжил хамгийн эрэлт хэрэгцээтэй 20 мэргэжлийн нэгэнд орж байна. Учир нь автоматчилагдсан үйлдвэрлэл ид хөгжиж байгаа энэ үед сайн бэлтгэгдсэн инженерүүд л хамгийн дээд төвшний удирдлагыг гартаа авч, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг залах юм. Ялангуяа, уул уурхай, авто, механик, биоинженерчлэлийн чиглэлийн чадварлаг инженерүүд төгсөөд ажлын байр элбэгээс гадна цалин хангамжийн хувьд бусад боловсон хүчнээс илүү байдаг юм байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ФИЗИК