МЕТАЛЛ СУДЛАЛ, ТЕХНОЛОГИ /ТӨМӨР ЭДЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЧ ИНЖЕНЕР/
“Улс орны хөгжлийн нууц нэмүү өртөг бий болгох технологи ”
Металлын бүтэц, шинж чанарыг өөрчлөн боловсруулах, хийцийн материалын үйлдвэрлэл ба технологийн үндсэн мэдлэгтэй, материалыг зохистой ашиглах, зохиомжлох, машин, эдлэлийн дизайн боловсруулах, бие даасан, бүтээлчээр сэтгэх, харилцааны соёлтой, багаар ажиллах ур чадвартай, гадаад хэлийг зохих түвшинд эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Инженерийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн материалын шинж болон бүтцийг өөрчлөх
- ХАА-н үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн зориулж шинэ материалыг бий болгох
- Нэмүү өртөг бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулж, асуудлыг шийдвэрлэх
- Металл боловсруулах үйлдвэр, цехийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөх, шинжлэн, үр ашигийн нэмэгдүүлэх
- Мэргэжлийн чиглэлээр гадаад хэлээр харилцан, хэрэгцээт мэдээллийн авах
- Багаар ажиллах, баг хамт олныг манлайлах, зохион байгуулах
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
- Металл боловсруулах болон гоёл чимэглэлийн үйлдвэрт технологич инженер, зохион бүтээгч, дизайнер.
- Инженер техникийн ажилтан, мэргэжилтэн, төр засгийн байгууллагад түшмэл
- Итгэмжлэгдсэн лабораторийн чанар шалгагч / металлыг турших, шинжлэх /
- Төслийн багийн гишүүн, зохион бүтээгч
- Их, дээд сургууль, МСҮТ, эрдэм шинжилгээний байгууллагад багш, судлаач, мэргэжилтэн (Шинжлэх ухаанч чадвар, логик сэтгэлгээнийхээ тусламжтайгаар асуудлыг шийдэх ба дүн шинжилгээ хийх )
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь металл судлал, технологи мэргэжилтний хэрэгцээ өсөх хандлагатай байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ФИЗИК