ИНЖЕНЕР БАГШ
“Инженер багш нь инженер төдийгүй сурган хүмүүжүүлэх багш юм”
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
“Инженер” болон “Багш” мэргэжлийн хөдөлмөрийн онцлог, ялгаатай танилцаж, тэдгээр мэргэжил тус бүрийн үүргийг судлах.
Инженер хүний хувьд:
- Трактор автомашины хийц, ажиллагаа, ашиглалтын онцлог, онолын мэдлэгийг судлан, үндсэн үзүүлэлтийг тодорхойлж, сонгож хэрэглэх.
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн машины хийц, ажиллагаа, тохируулга хийж, технологийн ажиллагаанд үнэлэлт өгөх, мөн Газар тариалангийн үйлдвэрлэлийн машины хийц ба ашиглалтын онолын тооцоолол хийх, оновчтой шийдэл гаргах.
- Машин тоног төхөөрөмжийг оношлох, саатал арилгах, засварлах, техник үйлчилгээ хийх, хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг ашиглах ба хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлэх, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах
- Механик-Электроник- Компьютер гэсэн сургалтын орчны хослолд ажиллах чадвар
- Автомашин, машин механизм жолоодох операторын ур чадвартай болох
- Зохион бүтээх
Багш хүний хувьд:
- Инженерийн боловсрол олгох сургалтын онол, практикийг судлаж,
- Сурган хүмүүжүүлэх ухааны үүсэл, үзэл баримтлал, бие хүний төлөвшил, хариуцлага, ёс зүйн тухай ур чадварыг эзэшүүлнэ.
Хувь хүний хувьд:
- Асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх гол асуудлаа сонгох олох
- Бүтээлч сэтгэлгээг тодорхойлох, бүтээлч сэтгэлгээний арга техникийг ашиглах
- Багийн үйл ажиллагаанд оролцох болон удирдан явуулах
МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ
- Газар тариалан, мал аж ахуйн аж ахуйн салбарт ажиллах, удирдан явуулах
- Боловсролын салбарт багшлах, сургалтын албанд ажиллах .
- Суралцаж байх хугацаандаа судалгааны төслийн багуудад хамрагдан цалинтай ажиллах боломжтой.
- Автомашины “B” ангилал, механизмын “М” ангилалын сургалтад хамрагдаж жолоодох эрхийн үнэмлэхтэй төгсөх боломжтой.
- ОХУ, Хятад, Герман, АНУ, Канад зэрэг гадаадын ямар нэг улсад оюутан солилцоогоор суралцаж хос дипломтой төгсөх боломжтой.
- Оюутны амралтаараа цалинтай мэргэжлийн дадлага хийж, мэргэжил дээшлүүлэх, дадлагажигчаар ажиллах боломжтой.
АЖИЛЛАХ САЛБАР
- ХАА-н салбарт ажилладаг өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж компанид инженер.
- Газар тариалангийн үйлдвэрлэл
- Их, дээд сургууль болон бүх инженерийн чиглэлийн коллеж ба сургалтын байгууллагууд
- Мэргэжил сургатын төвүүд болон ерөнхий боловсролын сургуулиуд
- ХАА-н инженерийн чиглэлийн судалгааны байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, судлаач
- Техникийн салбарын мэргэжлийн хяналт, ашиглалт
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ФИЗИК