ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАР, ЭРҮҮЛ АХУЙН ҮНЭЛГЭЭ
“Чадварлаг мэргэжилтэн - Цэвэр орчин -Аюулгүй бүтээгдэхүүн- Тогтвортой хяналт - Эрүүл хүн ам"
Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, хүн амын хүнсний хэрэглээний аюулгүй байдалд үнэлгээ өгөх, хяналт тавих чадвартай мэргэжилтэн болно.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Хүнсний аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын нэг салгшүй чухал хэсэг бөгөөд хүн амаа аюулгүй, чанартай хүнсээр хангах нь аливаа улс орны төрийн үндсэн чиг үүрэг байдаг. Иймд ХАА-н бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйд хяналт тавих байцаагч мэргэжлийн хэрэгцээ, шаардлага байнга өсөн нэмэгдэх болно. Түүнчлэн Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газраас баталсан “Эрүүл хүнс–Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн /2019-2023/ нэг зорилт нь “Хүнсний аюулгүй байдлыг хангах бүтэц, зохион байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх” юм. Аюулгүй, Экологийн цэвэр хүнс хэрэглэх дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн тэдгээрт хяналт тавих, үнэлгээ өгөх үйл ажиллагаа одоо үед ч цаашид ч тасралтгүй хийгдэх болно.
Элсэлтий ерөнхий шалгалт өгөх хичээл: ХИМИ, БИОЛОГИ, МАТЕМАТИК