Бакалаврын хөтөлбөр

МАХ, СҮҮ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ


Мах, сүү үйлдвэрлэлийн  технологи хөтөлбөр ньмал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг  ашиглах, боловсруулсан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар стандартыг үнэлэх, дүн шинжилгээ хийх, эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг удирдан зохион байгуулах чадвартай, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэнг бэлтгэхэд чиглэгдсэн.  

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Мал амьтны гаралтай  түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг ашиглах анхан шатны боловсруулалт хийх удирдан зохион байгуулах.
  • Мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх,  боловсруулах технологийг  боловсруулах бүрэлдэхүүн шинж чанарыг тодорхойлох, чанарын хяналт тавих.
  • Үйлдвэрлэлийн салбарт харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хамтран ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөх шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших
  • Туршилт судалгааны ажил хийх, орчин үеийн лабораторийн багаж, тоног          төхөөрөмжүүдийг ашиглан бүрэн болон хагас боловсруулсан мах, сүүн бүтээгдэхүүний чанарын  үзүүлэлтүүдийг тодорхойлох.
  • Бизнесийн мэдээ баримтанд дүн шинжилгээ хийх, уялдаа холбоог тогтоох, тоон болон чанарын аргуудыг ашиглах, шийдэх арга замыг зөв тодорхойлох, зах зээлийн эрэлтэд нийцүүлэн үйлдвэрлэл явуулах, бизнес эрхлэх

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Хүнсний  үйлдвэрт цехийн  мастер, технологич
  • Эрдэм шинжилгээний болон боловсролын байгууллагад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, багш
  • Нийслэл, аймаг, суманд ХАА- н газар мэргэжилтэн
  • Хүнсний үйлдвэрт эрүүл ахуйч, лаборант

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орчин үеийн ХАА-н салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэхэд энэ чиглэлийн, мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай байна.

Элсэлтий ерөнхий шалгалт өгөх хичээл:  ХИМИ,  БИОЛОГИ,  МАТЕМАТИК