ХӨДӨӨ АЖ АХУЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ИНЖЕНЕР
Барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын үйлдвэрлэлийн технологийг эзэмшин, зураг төсөл зохиох, барилгын төмөр-бетон, металл, модон бүтээцийн тооцоо хийх, барилгын буурь суурийн тооцоо хийх, барилгын үйлдвэрлэлийн үе шат, үйлдвэрлэлийг зохион байгуулах дэвшилтэт аргыг ашиглан үйлдвэрлэлийн процессыг үр ашигтай төлөвлөх, барилгын технологи, зохион байгуулалтын баримт бичгийг боловсруулах зэрэг мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Барилга байгууламжийн төлөв байдлыг үнэлэх, бат бэх чанарыг тооцоолох, зураг төсөл зохиох, норм дүрмийн шаардлагыг хангах чадвар эзэмших
- Барилгын зураг төслийн дагуу угсарч барих ажлыг удирдан зохион байгуулах, инженерийн хяналт тавих чадвар эзэмших
- Барилга угсралтын явц, төлөвлөгөөний биелэлт болон материал, бүтээц, эдлэхүүний чанар, хийцэд зураг, төсөв, барилгын норм, дүрэм стандарт, техникийн нөхцлийн дагуу хяналт тавих чадвар эзэмших
- Орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан ногоон барилга, байгууламжийг барих ажлыг удирдан зохион байгуулах, инженерийн хяналт тавих чадвар эзэмших
- Барилгын материал бүтээц, эдлэхүүний чанарыг шалгах, сайжруулах солих, хийцийн шийдэлд өөрчлөлт оруулах чадвар эзэмших
- Барилга байгууламжийг барих явцад зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэх чадвар эзэмших
- Барьж дуусгасан барилга байгууламжийг техникийн комисст хүлээлгэн өгөх, холбогдох бичиг баримтыг бэлтгэх чадвар эзэмших
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Энэ мэргэжлээр төгсөгч нь барилга угсралт, зураг төслийн инженер, хувийн хэвшлийн болон төрийн өмч, захиалагч болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагад угсралтын инженер, хяналтын инженер, хөдөлмөр хамгааллын инженер, ерөнхий инженер, ашиглалтын инженерээр тус тус ажиллах боломжтой.
- Барилга угсралтын компанид талбайн инженер, даамал, ерөнхий инженер
- Барилгын угсралтын компанид ХАБЭА инженер
- Олон улс болон дотоодын төслийн багт мэргэжилтэн
- Барилга, хот байгуулалтын яамболон бусад яаманд барилга хариуцсан мэргэжилтэн /төмөр зам, барилгын цэргийн анги гэх мэт/
- Барилгын зураг төслийн компанид инженер
- Хот, аймаг, сум дүүргийн мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч
- Хот, аймаг, сум дүүргийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн,
- Их, дээд сургууль, МСҮТ, эрдэм шинжилгээний байгууллагад багш, судлаач, мэргэжилтэн
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ФИЗИК