ХӨРС СУДЛАЛ АГРОХИМИЧ
“Хөрс судлаач агрохимич нь хөрс, ургамал, бордооны шинжээч юм”Хөрсний төрөл, түүний физик-химийн үндсэн шинж чанарыг судлах, агрохимийн шинж байдлыг тодорхойлох, таримлыг бордох, хөрсийг шинжлэн судлах, лабораторит агрохимийн задлан шинжилгээ хийх, таримлыг бордох бордооны тун норм тооцох, зөвлөх, хээрийн болон лабораторийн ажлыг гүйцэтгэх,хөрсний бонитровк,мониторингийн үнэлгээ хийх, зөвлөмж боловсруулах ур чадвар чадвар эзэмшүлнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
ХАА, уул уурхай, зам барилга, байгаль орчны чиглэлийн төрийн болон бизнесийн байгууллагад дараах ажлын байранд ажиллахаас гадна ХАА, экологи байгаль хамгааллын чиглэлийн зах зээлд өөрийн гарааны бизнес (старт-ап)-ийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явах бүрэн боломжтой.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж цөлжилт, газрын доройтол, хөрсний элэгдэл эвдрэл улс орны төдийгүй олон улсын хэмжээгээр анхаарал татсан асуудал болоод байна. энэ цаг үед хөрсний шинж чанар, үржил шимийн төлөв байдлыг оношлох, нөхөн сэргээх, хамгаалах хөрс судлаач, агрохимич мэргэжлийн ажлын байрны эрэлт хэрэгцээ эрчимтэй өссөөр байна.
Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ