Бэлчээр тэжээлийн технологи
Тэжээл, бэлчээр судлалын чиглэлээр шинжлэх ухааны суурь, мэдлэгийг төрөл бүрийн эх сурвалжаас авч нэгтгэн өөрийн арга туршлагатай хослуулан тухайн төлөв байдалд тохируулан бэлчээр, тэжээллэг, тэжээл үйлдвэрлэлийн менежментийг төлөвлөн хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтэн болно.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ АЛБАН ТУШААЛ
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИН ХАНДЛАГА
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын ихэнх нь малыг байран маллагааны хэв загварт шилжүүлэн шинжлэх ухааны багтаамж ихтэй технологи нэвтрүүлэн ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлж байна. Түүнчлэн Монгол улс үндэсний хөгжлийн цогц бодлогодоо “Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон бэлчээрийн малын удмын сан, тэсвэрт чанарыг хадгалж, ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацад нийцсэн мал сүргийн тоо, төрлийн зохистой харьцааг бүрдүүлэх, бэлчээрийн газрын доройтлыг бууруулж, нөхөн сэргээн хэмээн онцгойлон заасан байна. Мөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс Монголд хамгийн их эрэлт хэрэгтээтэй 40 мэргэжлийг жагсаалтанд бэлчээр тэжээлийн технологич мэргэжил багтсан байна.
Элсэлтий ерөнхий шалгалт өгөх хичээл: ХИМИ, БИОЛОГИ, МАТЕМАТИК