МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖЕР
Монгол орны экологийн янз бүрийн бүс нутагт өсгөн үржүүлж буй төрөл бүрийн мал амьтны маллагааны систем, өсгөн үржүүлэх арга, нөхөн үйлдвэрлэл, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн менежмент, маркетинг тэлгээрт эдийн засгийн дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах мэдлэг, дадал чадварыг эзэмшинэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Байгаль, нийгэм, эдийн засгийн хөгжлийн ерөнхий зүй тогтол, тэдгээрийн өөр хоорондын харилцан шүтэлцээ, тогтвортой хөгжлийн мөн чанар, хөдөөгийн хөгжил, Монгол орны мал аж ахуйн өнөөгийн байдал, цаашдын тулгамдсан асуудлын талаар суурь мэдлэг эзэмших,
- Мал амьтны үржүүлэг, селекци, нөхөн үйлдвэрлэлийн ажлыг төлөвлөх, үнэлгээ өгөх, удирдан зохион байгуулах,
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засаг, менежмент, маркетингийн асуудлыг төлөвлөх, зохион байгуулах,
- Мал амьтны арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологид үнэлгээ өгөх, боловсруулах, удирдан зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшинэ.
- Мал, тэжээвэр амьтдын фермийн аж ахуй байгуулах, техник эдийн засаг, технологийн үндэслэл гаргах, боловсруулах, зохион байгуулж, үр ашигтай ажиллуулах зэрэг мэдлэг чадвар эзэмшинэ.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
- Улс, аймгийн хөдөө аж ахуйн газар, сумын хөдөө аж ахуйн тасагт удирдах ажилтан, мэргэжилтэн,
- Мал үржүүлэг, технологийн нэгжид удирдах ажилтан, мэргэжилтэн,
- Мал аж ахуй эрхэлсэн аж ахуйн нэгжид технологич, зохион байгуулагч,
- Эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын болон үндэсний төсөл хөтөлбөрт судлаач, мэргэжилтэн
- Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад зөвлөх, мэргэжилтэн
- Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, биржийн зохицуулагч, менежер
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИН ХАНДЛАГА
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежмент мэргэжлийн хэрэгцээ манай орны хөдөө аж ахуй, байгаль, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт эрэлттэй байна. Мөн түүнчлэн Малын генетик нөөцийн хууль хэрэгжсэнтэй холбогдон орон нутагт Хөдөө аж ахуйн тасаг шинээр бий болж түүнд ажиллах дээд боловсролтой мэргэжилтэн дутагдалтай байна.
Элсэлтий ерөнхий шалгалт өгөх хичээл: ХИМИ, БИОЛОГИ, МАТЕМАТИК