Бакалаврын хөтөлбөр

 ОЙН АЖ АХУЙН ИНЖЕНЕР

ОАА-н үйлдвэрлэл, тэр дотроо МҮГ-т тарьц, суулгац ургуулах, ойг нөхөн сэргээх, ойжуулах, ногоон байгууламжийг бий болгох, арчлах, ойн хортон шавжтай тэмцэх, ой зохион байгуулалт, ойн тооллого болон салбарын бусад мэргэжлийн ажлуудыг гардан гүйцэтгэх, удирдан зохион байгуулах, хянах, төсөл хөтөлбөр боловсруулах асуудлыг бие даан боловсруулж, шийдвэрлэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • ОАА-н үйл ажиллагааны болон хувь хүний манлайлах, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх,
  • Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан  ОАА-н үйл ажиллагааны анхдагч өгөгдөхүүн бүрдүүлэх, төсөл, хөтөлбөр, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах,
  • ОАА-н үйл ажиллагааг удирдах эрх зүйн болон онол, практикын ур чадвар эзэмших.
  • Ойн аж ахуйн үйл ажиллагаанд судалгаа хийх, байгалийн тохиромжгүй үзэгдлийн нөлөөллөөс гарах эрсдлийг үрьдчилан тооцоолж үнэлэлт дүгнэлт гаргах,
  • ОАА болон ойн бусад салбарын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах, ойн аж ахуй, мод үржүүлэг, ойг нөхөн сэргээх, ой зохион байгуулалт, ой ашиглалт, ойн механикжуулалт, ойн эдийн засаг, менежментийг амжилттай хэрэгжүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих,
  • Ойн аж ахуй, ойн анги болон ойн нөхөрлөлийн ойн менежментийг төлөвлөх, зохион байгуулах, хянах,
  • Орон нутаг дахь сумын болон сум дундын ойн ангийн үйл ажиллагааг удирдах.

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

Ойн аж ахуй, сумын ба сум дундын ойн анги, ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллага, төрийн болон төрийн бус байгуулага, аймгуудын байгаль орчны хэлтэс алба, нэгж, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт, гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрт оролцох, удирдах чиглэлээр дараах ажлын байранд ажиллахаас гадна ой аж ахуйн салбарт өөрийн гарааны бизнес (старт-ап)-ийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явах бүрэн боломжтой.

  • Ойн аж ахуй, ойн ангийн дарга, инженер, менежер
  • Мод үржүүлгийн газрын инженер
  • Байгаль орчны ойн асуудал хариуцсан мэргэжилтэн
  • Ногоон байгууламж хариуцсан инженер, мэргэжилтэн
  • Гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн ажилтан
  • Биологи, газар зүй-геоэкологийн эрдэм шинжилгээний ажилтан
  • Ойн чиглэлийн их, дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт-үйлдвэрлэлийн төвийн багш

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Дэлхий нийтийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж байгаа өнөө үед ой, модыг нөхөн сэргээх, үржүүлэх, хот суурийн газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил нь ОЙН АЖ АХУЙН ИНЖЕНЕР байх болно

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ