ЗАГАС ҮРЖҮҮЛЭГ, ТЕХНОЛОГИЧ
Байгалийн загасны нөөцийг тогтоох, үржүүлэх, хамгаалах, нөхөн сэргээх, агнуурын менежментийг төлөвлөх, харилцан адилгүй хүчин чадал, төлөвлөлт, систем бүхий загасны аж ахуйг бүх шатны мэдлэгээр ханган, удирдан зохион байгуулах, мэргэжлийн түвшинд хөтлөн явуулах өргөн мэдлэгтэй боловсон хүчин бэлтгэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Агнуурын ач холбогдол бүхий загасыг шилэн сонгох, амьдрах чадвар сайтай шинэ төрөл зүйлийг гаргах, загасны аж ахуйд үржүүлэг, селекци, тэжээллэг, өвчин эмгэг, бүтээгдэхүүн боловсруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэн, загасны аж ахуйг удирдан жолоодох ажлыг гүйцэтгэх боломжтой.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүн амын хүнсний хэрэгцээнд хүнсний бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, нэр төрлийг олшруулах, нэн ялангуяа загас, загасан бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Иймд манай улсад орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан загасны аж ахуй хөгжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй загас агнуур явуулж, загасан бүтээгдэхүүнээр хүн амын хэрэглээг хангах, улмаар загас үржүүлэх, агнуурын загасны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй гарч байна. Иймээс Хөдөө аж ахуйн туслах салбарт загас үржүүлэг технологич мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Элсэлтий ерөнхий шалгалт өгөх хичээл: ХИМИ, БИОЛОГИ, МАТЕМАТИК