Бакалаврын хөтөлбөр

МАЛЫН ИХ ЭМЧ

 

 

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

 

  • Мал эмнэлгийн бүх шатны нэгжийг удирдах, зохион байгуулах
  • Хувийн хэвшлийн мал эмнэлэг байгуулж, ажил үйлчилгээ явуулах
  • Малын эмийн сан байгуулж, ажил үйлчилгээ явуулах
  • Эрхтэн тогтолцоонд гарсан өөрчлөлтийг бичил, үлэмж бүтцийн түвшинд ялган таних
  • Мал, амьтны халдварт, паразиттах, халдваргүй, мэс заслын, нөхөн үржихүйн, одис солилцооныөвчин эмгэгийг оношлох, эмчлэх, сэргийлэх, тэмцэх, тандан судлах
  • Мал, амьтдыг химийн бодис, хүнд метал, хорт ургамлын гаралтай хордлогоос сэргийлэх, оношлох, эмчлэх, хүнсний хордлого, халдварын шалтгааныг тогтоох, шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, баталгаажуулах
  • Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын талаарх хууль, эрх зүйн актыг хэрэгжүүлэх, хянах, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг даган мөрдөх гэх мэт

 

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

 

  • Төрийн ба хувийн хэвшлийн мал эмнэлгийн анхан шатны нэгжид малын эмч
  • Улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн газар, хэлтэст малын эмч
  • Улс, аймаг, нийслэл, сум дүүргийн мал эмнэлгийн лабораторт шинжлэгч эмч
  • Хүнсний үйлдвэр, зах, худалдааны төвд шинжлэгч эмч
  • Төрийн ба хувийн хэвшлийн малын эм бэлдмэл, био үйлдвэр, эмийн санд эмч мэргэжилтэн
  • Хил, гааль, гүний хяналтын байгууллага болон мэргэжлийн хяналтын бүх шатны байгууллагад байцаагч эмч
  • Адууны болон жижиг амьтны чиглэлийн эмнэлэгт эмчлэгч эмч
  • Мал эмнэлгийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллагад ажилтан, судлаач, багш
  • Хилийн цэрэг, Батлан хамгаалах яам, Цагдаагийн байгууллагад малын эмч
  • Нийтийн эрүүл мэндийн салбарт зооноз судлаач, эпидемиологич
  • Хүнсний сүлжээнд хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн

 

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

 

Манай оронд сүүлийн жилүүдэд малын тоо эрчимтэй өссөн, хотжилт өргөн хүрээтэй болсонтой холбоотойгоор мал эмнэлгийн үйлчилгээний төрлүүд нэмэгдэн үйлдвэрлэлд ажиллах малын эмч мэргэжилтний эрэлт хэрэгцээ ихсэж, энэ мэргэжлээр суралцах оюутны тоо ч жилээс жилд өссөөр байна.

 

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: ХИМИ, БИОЛОГИ