Бакалаврын хөтөлбөр

САНХҮҮГИЙН МЕНЕЖЕР

“Санхүүгийн менежер нь санхүүгийн төдийгүй бизнесийн шинжээч юм.”

 

Байгууллагын шийдвэр гаргалтын хүрээн дэх санхүүгийн үйл ажиллагааг шинжлэх, нөөцийг үр ашигтай төлөвлөх, хуваарилах, хянах, хөрөнгө оруулалтын оновчтой багц бүрдүүлэх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх арга, аргачлалуудыг байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

 

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

 

ü  Хувь хүний манлайлах, багаар ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших,

ü  Мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан мэдээ боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бие даан суралцах,

ü  Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг удирдах, шийдвэр гаргах эрх зүйн болон онол, практикын ур чадвар эзэмших,

ü  Бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн шинжилгээ, судалгаа хийх, бизнесийн ба санхүүгийн эрсдлийг үрьдчилан тооцоолж үнэлэлт дүгнэлт гаргах, санхүүгийн таамаглал, төсөв төлөвлөгөө зохиох ур чадвар эзэмших,

ü  Үнэт цаасны болон даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн аливаа шийдвэр гаргах, байгууллагын бэлэн мөнгөний удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих,

ü  Улсын болон орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт, зарлага, санхүүжилт, төсвийн тэнцлийг төлөвлөх, татвар, төрийн сан, бусад төрийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах,

ü  Санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө татан төвлөрүүлэх, хөрөнгийг оновчтой байршүүлах, хөрөнгийн бирж, брокер, диллерийн компаний үйл ажиллагааг удирдах.

 

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

 

Санхүүгийн зах зээлд өөрийн гарааны биенесийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явахаас гадна банк санхүү, брокер, дилерийн компани, арилжааны болон нийгмийн даатгал, татвар, төрийн болон бизнесийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр дараах ажлын байранд ажиллах боломжтой.

ü  Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын менежер

ü  Эдийн засагч, санхүүгийн болон эрсдэлийн шинжээч, актуарчü  Бүртгэл санхүүгийн ажилтан, даатгалын зуучлагч

ü  Санхүүгийн хянан шалгагч,гааль, татвар, даатгалын улсын байцаагч

ü  Үнэт цаасны компанид менежер, зөвлөх, шинжээч, брокер, дилер

ü  Банк, банк бус санхүүгийн байгууллагад эдийн засагч, шинжээч, зөвлөх, менежер, тиллер

 

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

 

Даяарчлал эрчимжиж буй энэ цаг үед санхүүгийн зах зээл нь зөвхөн нэг улс орны хүрээнд бус, олон улсын хэмжээнд хүрээгээ тэлсээр байна. 2026 он хүртэлх ажлын байрны эрэлтийн дундаж үзүүлэлтээр хамгийн хурдацтай өсөлт бүхий ажлын байр нь санхүүгийн менежер байх болно.

 

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл: МАТЕМАТИК, ГАДААД ХЭЛ, НИЙГМИЙН ТУХАЙ МЭДЛЭГ

“Санхүүгийн менежер” мэргэжлийн сургалтын төлөвлөгөө

“Санхүүгийн менежер” мэргэжлээр суралцагч нь БШУ-ны сайдын 2014 оны А/174 тоот тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын дагуу боловсруулагдсан сургалтын төлөвлөгөөгөөр ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг 4 жилийн хугацаанд 127 кредит цаг судлах болно. 

  • Ерөнхий суурь хичээл нь дээд боловсрол эзэмшихэд зайлшгүй шаардлагатай хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил, шинжлэн судлах, шийдэл гаргах, системтэйгээр төлөвлөх, гадаад хэлээр харилцах, бие даан суралцах, өөрийгөө хөгжүүлэх суурь ур чадварыг оюутанд эзэмшүүлэх зорилготой (“Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын 3.1-р заалт). 
    Ерөнхий суурь хичээлүүдэд “Математик”, “Англи хэл”, “Монголын түүх, соёл, ёс заншил”, “Монгол хэл бичиг, найруулга зүй”, “Биеийн тамир, эрүүл ахуй”, “Эдийн засгийн онол”, “Мэдээллийн технологи, систем”, “Гамшгаас хамгаалах менежмент”, “Сэтгэлгээний түүх, соёл”, “Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй” гэсэн 12 хичээл (буюу 34 кредит цаг) багтана.
  • Мэргэжлийн суурь хичээл нь тухайн мэргэжилтэнд нэн шаардлагатай эдийн засаг, бизнесийн ухаан, хөдөө аж ахуйн суурь ойлголтуудыг эзэмшүүлэх, хөрвөх чадвараа нэмэгдүүлэхэд чиглэгдсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой, цаашид гүнзгийрүүлэн судлах хичээлүүдийн урьдач нөхцөл болох хичээлүүд байна.
    Мэргэжлийн суурь хичээлд “Микро эдийн засаг”, “Макро эдийн засаг”, “Маркетингийн үндэс”, “Менежментийн үндэс”, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс”, “Санхүүгийн үндэс”, “Эдийн засгийн шугаман загвар”, “Статистикийн онол”, “Мал аж ахуйн технологийн үндэс”, “Газар тариалангийн технологийн үндэс”, “Зардал,удирдлагын бүртгэл” (сонгон хичээл), “Хөдөө аж ахуйн эдийн засаг” (сонгон хичээл) хичээлүүд багтана. Нийт 10 хичээл нь заавал судлах, 1 хичээл нь сонгон судлах хичээл байх ба оюутан 33 кредит цаг судална.
  • Мэргэшүүлэх хичээл нь нийт кредит цагийн 47% бөгөөд Улс, орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт, зарлага, санхүүжилт, төсвийн тэнцлийг төлөвлөх, татвар, төрийн сан, бусад төрийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах,хянах, банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг удирдах, арилжааны болон нийгмийн даатгалын байгууллагын ажлыг удирдан явуулах, санхүүгийн зах зээл дээр хөрөнгө санхүүжилт босгох, хөрөнгийг оновчтой байршуулах, хөрөнгийн бирж, брокер, диллерийн компанийн үйл ажиллагааг удирдах, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн шинжилгээ, судалгаа хийх, бизнесийн ба санхүүгийн эрсдэлийг урьдчилан тооцоолж үнэлэлт дүгнэлт гаргах, санхүүгийн таамаглал, төсөв төлөвлөгөө зохиох зэрэг  чадваруудыг эзэмшүүлэх зорилготой бөгөөд оюутан нь “сургалтын” болон “үйлдвэрлэлийн” гэсэн 2 дадлага хийдэг. 
    Мэргэшүүлэх заавал судлах хичээлд “Төрийн санхүү-I,II”, “Санхүүгийн менежмент-I,II”, “Эконометрик”, “Даатгалын онол арга зүй”, “Санхүүгийн зах зээл”, “Банкны менежмент”, “Хөрөнгө оруулалтын менежмент”, “Санхүүгийн нягтлан бодох бүртгэл”, “Олон улсын санхүү”, “Санхүүгийн эрсдлийн менежмент”, “Санхүүгийн эрх зүй”, “Үйлдвэрлэл үйл ажиллагааны менежмент ”, “Сургалтын дадлага”, “Үйлдвэрлэлийн дадлага”, “Төгсөлтийн ажил (шалгалт)” багтана.
    Харин мэргэшүүлэх сонгон судлах хичээлд “Санхүүгийн мэдээллийн систем”, “Санхүүгийн статистик”, “Зээлийн удирдлага”, “Борлуулалтын удирдлага”, “Стратегийн  менежмент”, “Хувь хүний санхүү”, “Хөрөнгийн үнэлгээ ”, багтах бөгөөд оюутан эдгээрээс 4 хичээлийг сонгон судална. Нийт 18 мэргэшүүлэх хичээл, 2 дадлага, 1 төгсөлтийн ажил (буюу 60 кредит цаг) багтана.