ERASMUS+ MONGWBL ТӨСӨЛД ХАМРАГДСАН ХААИС-ИЙН БАГ ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-19 18:51:45

"Erasmus+ MONGWBL“ төсөл нь Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх замаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой үндэсний хэмжээний төсөлбөгөөд уг төсөлд хамтран оролцож буй ХААИС-ийн баг хамт олон өнөөдөр(2023-05-19) 14 цагт Эрдмийн Зөвлөлийн хурлын танхимд төслийн үр дүнг танилцууллаа.

Тус танилцуулгаар төслийн ерөнхий танилцуулга, гүйцэтгэлийн тайлан, туршин хэрэгжүүлсэн үр дүн, “Аялал жуулчлал” хөтөлбөрийн ажлын байранд суурилсан сургалтын үлгэрчилсэн хөтөлбөрийг танилцуулав.