Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ”Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд профессор багш, судлаач нар сургалт, судалгааны ажлаа хийх боломжтой “Багшийн хөгжил төв”-ийг өнөөдөр /2020-04-08/ нээлээ.
Тус төвд шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэсэн бол дотоод засал, тохижилтийн зардлыг ХААИС-ийн Сургалтын бодлого, зохицуулалтын албанд хэрэгжүүлж буй Европын холбооны улсын ЭРАСМУС Плас хөтөлбөрийн "Багшийн манлайллын ур чадварын хөгжүүлэх" төслөөс санхүүжүүлжээ.
“Багшийн хөгжлийн төв”-д профессор багш, судлаач нар онлайн хичээлээ бэлтгэж болохоос гадна хэлэлцүүлэг, семинар, видео уулзалт хийх боломжтой аж.