Хөдөө аж ахуйн салбарын төдийгүй үндэсний хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, шийдвэрлэх арга замыг тогтоох, судалгааны тэргүүлэх чиглэлд эрдмийн нөөцийг төвлөрүүлэх, сургалт, судалгааны ажлын чанарыг сайжруулах, чадавхийг бэхжүүлэхэд бүрэлдэхүүний сургуулиуд, төв, албадууд, харьяа хүрээлэнгүүдийн багш судлаачид, мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан бүр оролцсон, хичээн ажилласан жил байлаа. Ингээд ХААИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн профессор, багш, судлаачдын хэрэгжүүлж буй төслийг Та бүхэндээ тоймлон хүргэж байна.
Мал эмнэлгийн сургууль: ШУТ –ийн 6, Инновацийн 1, Төрийн байгууллагын захиалгат 7, Олон улсын байгууллагын 12, нийт 38.1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй 26 төсөл, хөтөлбөр, гэрээт ажил гүйцэтгэж байна. Эдгээр төсөл, хөтөлбөр, гэрээт ажилд нийт багш нар 100 хувь хамрагдажээ.
Мал аж ахуй, биотехнологийн сургууль : ШУТ-ийн 13, гадаадын хамтарсан 16 төсөл хэрэгжүүлж байна. Нийт 29 төслийн санхүүжилт 2.8 тэрбум төгрөг.
Агроэкологийн сургууль: ШУТ-ийн 7, олон улсын 17, инновацийн 1, зүгшрүүлэлтийн 1, төрийн байгууллагын захиалгат 7, аж ахуй нэгжийн 6, дотоодын грант 1, гадаадын грант 1 хэрэгжүүлж байна. Нийт 41 төслийн санхүүжилт - 16.2 тэрбум төгрөг.
Инженер технологийн сургууль: ШУТ-ийн 2, олон улсын 1, инновацын 2, дотоодын грант 1, дотоодын захиалгат 1 төсөл хэрэгжүүлж байна. Нийт 7 төслийн санхүүжилт 468 сая төгрөг. Үүнээс гадна 1.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн техникүүдийг түр хугацаанд, зөвхөн сургалтанд ашиглах /үзүүлэн/ зориулалтаар сургуулийнхаа дэргэд байршуулах талаар зохих дистрибьютор компаниудтай гэрээ хийх, бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.
Эдийн засаг бизнесийн сургууль: ШУТ ба инновацийн 7, улсын захиалгат судалгааны 52, олон улсын хамтарсан 18, үйлдвэрлэлд нэвтрүүлж буй 9 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаагаас гадна санал боловсруулж хүргүүлсэн 7 төсөл байна. Нийт хэрэгжиж буй 86 төслийн санхүүжилт – 2.4 тэрбум төгрөг.
ХААИС-ийн хэмжээнд хэрэгжиж буй дээрх төслүүдийн нийт санхүүжилт 60.0 тэрбум төгрөгт хүрсэн нь их сургуулийн нийт бакалавар оюутны нэг жилийн төлбөрөөс 5 дахин их байгаа нь бид “Судалгааны их сургууль болох” зорилгын хүрээнд нэгдэн ажиллаж байгааг илтгэх үр дүн юм.