ХААИС-ИЙН ХАМТ ОЛОН "ТЭРБУМ МОД" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2021-10-09 18:13:30

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол улсын Ерөнхийлөгийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ХААИС-ийн эрдмийн хамт олон нэгдэн Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах “Баянгол агропарк” ОНӨТҮГ-ын  талбайд 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мод тарилаа.