“Мал аж ахуй, биотехнологи, нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудал” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2021-04-26 22:22:23

ОХУ-ын Эрхүүгийн Хөдөө аж ахуйн их сургуулийн салбар Өвөр Байгалын хязгаарын Хөдөө аж аж ахуйн сургуулиас зохион байгуулж буй “Мал аж, биотехнологи, нийгэм-эдийн засгийн хөгжлийн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.

 

Тус эрдэм шинжилгээний бага хурлыг Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, профессор, ОХУ-ын Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, ОХУ-ын Хөдөө аж ахуйн цогцолборын хүндэт ажилтан Вершинин Анатолий  Сергеевичын 70 насны ойд зориулан зохион байгуулж байгаа юм.

 

ЭШ-ний Хуралд оролцох хүсэлт хүлээн авах хугацаа:  2021.05.17-нийг хүртэл

ЭШ-ний хурал Англи, Орос хэл дээр явагдана.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг International@muls.edu.mnхаягаар хандаж авна уу.