Монголын цанын холбоо, Монголын мэргэжлийн Снөүбоардын холбооны зохион байгуулсан Монгол Улсын “Снөүбоардын 2022 оны аварга шалгаруулах тэмцээн” 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд орон нутаг болон дотоодын нийт 90 гаруй тамирчин оролцсоноос Инженер технологийн сургуулийн Хөдөө аж ахуйн инженерийн 1 дүгээр курсийн оюутан Г.Ганзориг гурван төрөлд хүч үзэн Снөүбоардын насанд хүрэгчдийн эрэгтэй Паралель слалом (Туг сүлжилт) ангилалд амжилттай уралдаж, ТЭРГҮҮН байр эзлэн Алтан медаль өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Г.Ганзориг нь Снөүбоардын спортоор 3 жил тасралтгүй хичээллэж байгаа бөгөөд одоогоор Монголын мэргэжлийн Снөүбоардын холбооны шигшээ багийн тамирчин юм.
ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ