БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-05-04 14:53:46

Хөдөө аж ахуйн их сургуулийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэл шалгаруулах нэгдсэн бага хурал 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдлаа. 

Уг бага хуралд Хөдөө аж ахуйн их сургуулийн бүрэлдэхүүний сургуулиудаас шалгарсан шилдэг 10 илтгэл аман хэлбэрээр, 5 илтгэл ханын илтгэл төрөлд оролцсоноос дараах оюутнууд шагналт байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.  

  • Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Зоо үржүүлгийн технологи мэргэжлийн IV ангийн оюутан Э.Монголжин “Эдильбай болон Торгууд хуцны үрийн чанарыг харьцуулж, зохиомол хээлтүүлэг хийсэн ажлын үр дүн” сэдэвт илтгэлээр I байр;
  • Инженер технологийн сургуулийн Хөдөө аж ахуйн инженер мэргэжлийн IV ангийн оюутан Н.Баасандамба, Б.Төрсайхан, Х.Дашням нар “Төрөл бүрийн хүнсний ногоо үрлэх олон үйлдэлт үрлүүр  зохион бүтээж туршсан дүн” сэдэвт илтгэлээр II байр;
  • Инженер технологийн сургуулийн Инженер механик IV ангийн оюутан Т.Төрмандуул, Г.Мэндбаяр,  III ангийн оюутан Б.Лхагвасүрэн нар “Шнекний ирэнд хийцийн өөрчлөлт хийж туршсан дүн” сэдэвт илтгэлээр III байр;
  • Агроэкологийн сургуулийн Ургамал хамгаалал, хорио цээр, хяналт үнэлгээ мэргэжлийн IV ангийн оюутан Н.Батбаяр “Ангуучин арван зургаан толбот шүрэн цох  (Synharmonia conglobata L.)-ыг нийслэлийн ногоон байгууламжид тархсан ургамлын бөөс (Aphididae)-ний эсрэг хэрэглэх боломж” сэдэвт илтгэлээр III байр;

Ханын илтгэл төрөлд:

  • Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Мах сүүн бүтээгдэхүүн судлал мэргэжлийн IV ангийн оюутан Г.Цэрмаа “Сарлагийн болон үнээний сүүгээр хийсэн бяслагны харьцуулсан судалгаа” сэдэвт бүтээл тус тус шалгарлаа. 

Нийт оюутнууддаа сурлага, бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.


ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН АЛБА