ОЮУТАН ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-05-25 10:30:47

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар тогтоолоор "ОЮУТАН ЭРГҮҮЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ"-ыг баталсан.

Энэхүү ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн оюутнуудын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд эргүүлийн ажилд оролцуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж буй эргүүлийн ажил 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс Хөдөө аж ахуйн их сургуулиас эхэллээ. 

Оюутан нь сайн дурын эргүүлийн үүргийг гүйцэтгэснээр замын хөдөлгөөний зөрчил, явган зорчигчийн аюулгүй байдал, иргэдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж чадна. Оюутан залуус та бүгдийг сайн дурын "ОЮУТАН ЭРГҮҮЛ"-д идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

 

СУРГАЛТЫН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА