ERASMUS+ MONGWBL ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХААИС-ИЙН “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-01-18 17:38:48

“Ажлын байранд суурилсан сургалтын талаар үндэсний бодлогын баримт бичгийг боловсруулж хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөн ажлын байранд суурилсан сургалтын загвар хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж боловсролын байгууллагууд болон ААНБ-ын хоорондын түншлэлийг сайжруулах замаар Монгол улсын их, дээд сургуулиудыг төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” зорилгоор 2021-2023 онд хэрэгжиж буй олон улсын ERASMUS+ MONGWBL төсөлд ХААИС-ийн АЭС болон ЭЗБС-ийн багш нар хамтран оролцож байгаа билээ.

Энэхүү төслийн хүрээнд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх ажлыг “Аялал жуулчлал” мэргэжлийн хөтөлбөрт туршин хэрэгжүүлж байгаа ба өнөөгийн байдлаар Байгалийн аялал жуулчлалын 3, 4-р ангийн 16 оюутан, Аялал жуулчлалын маркетингийн 3-р ангийн 8 оюутан Монголын аялал жуулчлалын Холбоо болон бизнесийн байгууллагуудад 2022 оны 10 сарын 17-оос 2023 оны 1 сарын 18-ныг хүртэл гурван сарын хугацаанд цалинтай ажиллаж ажлын туршлага хуримтлууллаа.