ХААИС-ийн Цахилгаан хангамж, электроникийн тэнхим үүсэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойн хүрээнд Инженер технологийн сургуулийн 35 сая төгрөгийн санхүүжилтээр Цахилгаан станц болон дэд станцын виртуал лаборатори, тэнхим болон төгсөгч, багш нарын 15 сая төгрөгийн хандиваар PLC хэрэглээний лабораторийг шаардлагатай сүүлийн үеийн тоног, төхөөрөмжөөр тоноглон ашиглалтад орууллаа.
Нээлтийн ёслолд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Батжаргал болон бүрэлдэхүүн сургуулийн багш нар, төгсөгч, оюутны төлөөлөл оролцлоо.