ХААИС, ДХИС-ИЙН ХАМТАРСАН ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХӨТӨЛБӨРИЙН МАГИСТРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-12 12:41:34

Хөдөө аж ахуйн их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн хамтарсан эдийн засгийн аюулгүй байдал хөтөлбөрийн магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо. Хамгаалуулах зөвлөлийн хуралдааныг Эдийн засгийн аюулгүй байдлын магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Д.Энхбаяр удирдан явуулж, зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн ахмад И.Ургамал, ХААИС-ийн Ахисан түвшний сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, доктор (Ph.D)  Д.Байгалмаа болон зөвлөлийн гишүүд оролцлоо.

Хоёр их сургуулийн хамтарсан эдийн засгийн аюулгүй байдал хөтөлбөрийн магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурлаар 7 магистрант судалгааны ажлаа хэлэлцүүллээ. Тухайлбал,

  • Б.Билэгжаргал “Виртуал койн хэрэглэгчдийн судалгаа”,
  • Н.Эрдэнзуу “Арилжааны банкны дотоод аудитыг сайжруулах боломж”,
  • Т.Улаанхүү “Эдийн засгийн аюулгүй байдалд төсвийн орлогын хэмжээ нөлөөлөх нь”,
  • Т.Ууганцэцэг “Импортын хүнсний барааны аюулгүй байдлын эрсдэлийн шинжилгээ”,
  • Б.Төрбат “Үндэстэн дамнасан корпорациуд Монгол Улсад татвар төлөхөөс зайлсхийж буй эсэхэд дүн шинжилгээ хийх нь”,
  • Э.Нямтогтох “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх нь”,
  • Б.Мөнхтулга “Нийгмийн халамжийн бодлогод хийсэн дүн шижилгээ” сэдэвт судалгааны бүтээлээ танилцууллаа.