ИТС-ИЙН “БАРИЛГЫН МАТЕРИАЛ, УГСРАЛТЫН ТЕХНОЛОГИЙН ЛАБОРАТОРИ”

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-12-16 14:07:16

Барилгын инженерийн ангийн оюутнуудын судалгааны ажлыг сургалт, үйлдвэрлэлтэй холбох, судалж буй барилгын материал, хийц, бүтээц, эдлэхүүний шинж чанарыг, мөн барилгын процесс болон угсралтын технологийн дэс дараалалыг тодорхойлох Монгол улс болон  олон улсад мөрдөж байгаа стандартын дагуу судлан шинжилж, туршилтын өгөгдлийг боловсруулж туршилт явуулах зориулалттай. Тус лабораторыг ИТС-ийн 20  сая төгрөгийн санхүүжилтээр тохижуулсан байна.

Лабораторийн үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  1. Байгалийн чулуун материалыг таних
  2. Цементийн зууралтанд тохирох ус, барьцалдалын хугацааг тодорхойлох
  3. Элс, хайрга дайрганы физик шинж чанарыг тодорхойлох
  4. Бетоны найрлага сонгох,
  5. Бетоны шахалтын бат бэх,  анги маркийг тодорхойлох
  6. Бетоны марк Шмидтын алхаар тодорхойлох
  7. Материалын нягт, чийглэг ус шингээлтийг тодорхойлох
  8. Гөлтгөнийн ус шаардалт, барьцалдалын хугацааг тодорхойлох, шохойн туналтын хугацаа, температурын нэмэлтийн нөлөөг судлах
  9. Шавардлагын ажлын технологи, гадаргууг бэлтгэх технологи
  10. Барилгын бүтээц эдлэлийг угсрах технологи
  11. Блокоор гинжин  өрлөг хийх
  12. Блокоор багана өрөх
  13. Өрлөгийн зуурмаг бэлтгэх
  14. Тоосгоор ханын  өрлөг хийх
  15. Тоосгоор  багана өрөх
  16. Заслын ажлын технологи, цааслах ажлын технологи зэрэг практик мэдлэг, ур чадварыг оюутан, суралцагчдад олгох сургалт, судалгааны лаборатори юм.