ХААИС-ИЙН 1242 ОЮУТАН, БАГШ НАРЫН ХАМТ УРГАЦ ХУРААЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-09-15 12:58:14

ХААИС-ийн багш, оюутнууд улс орныхоо хүнсний хангамж-аюулгүй байдлыг хангахад өөр өөрсдийн хувь нэмрээ оруулан төр-хувийн хэвшил-сургалт, судалгааны хамтын ажиллагаанд тулгуурлан газар тариалангийн үйлдвэр, аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.

Одоогийн байдлаар ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн 23 багш, II-IY ангийн 334 оюутан, 7 аж ахуйн нэгж, 3 сургалт, судалгааны төвд;

Инженер, технологийн сургуулийн 12 багш, 410 оюутан гэрээт компаниудад;

МААБС-ийн 8 багш, 151 оюутан Төв, Сэлэнгэ аймгийн 5 компанид;

Эдийн засаг, бизнесийн сургуулийн 267 оюутан, анги даасан багш нарын хамт гэрээт компаниудад;

Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн 80 оюутан, багш нарын хамт;

Нийтдээ одоогийн байдлаар 1242 оюутан, анги удирдсан багш нарын хамт намрын ургац хураалтын ажилд оролцож байна.

Захиалагч аж ахуйн нэгжүүдтэй дулаан орон байр, өдрийн 3 удаа хоолоор хангаж, оюутан өдрийн тавин мянга, багш зуун мянган төгрөгийн цалинтай ажиллахаар гэрээ байгууллаа.

Ургац хураалтын ажил 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 09 дугаар сарын 31-ний өдрүүдэд үргэлжлэх юм.

Эрдэм мэдлэгийн Эх Ундарга–Оюуны Их өргөө болсон ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ-иар овоглодог эрдмийн хамт олон, оюутан залуусдаа амжилт хүсье.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР БОЛ МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА МӨН.