Авилгатай тэмцэх газраас зохион байгуулж буй Авлигын эсрэг цахим сургалтад ХААИС-ийн зохион байгуулалтын нэгжийн удирдах албан тушаалтнууд болон багш, ажилтны төлөөлөл хамрагдаж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авч, оролцлоо.
Тус сургалт нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх хүрээнд нийтийн албан тушаалтнуудад авлигын эсрэг хууль, тогтоомж, авлигаас урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдлаа.
Сургалтын хөтөлбөрийн дагуу “Ашиг сонирхлын зөрчил, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар, “Авлигын гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн зохицуулалт” сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссарууд тус тус мэдээлэл хийж “Авлигын эсрэг хууль”, “нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулиудын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөв.