БНСУ-ын КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр, Хангён үндэсний их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Малын тэжээллэг, маллагаа”, “Малын үүлдэрлэг байдал, үржлийн чанарыг сайжруулах” гэсэн үндсэн 2 сэдвээр сургалтыг 2023 оны 8 дугаар сарын 14-17, 21-24-ний өдрүүдэд зохион байгуулна. Сургалтыг хамтран зохион байгуулагчаар КОПИА-МОНГОЛ төв хамтран ажиллаж байна.