ХААИС-ийн ректор Б.Баасансүх ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн (Inner Mongolia University of Technology) дэд захирал Yunhong HAO болон Хот зохион байгуулалтын инженерийн сургуулийн захирал, Үйлдвэрлэлийн технологи дамжуулах төвийн захирал, Гадаад харилцааны албадын хүмүүсийг 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Уг сургуульд ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн М.Довчинванчиг, Д.Мөнгөнцэцэг багш нар докторын зэргээ хамгаалж байсан бөгөөд цаашид хамтын ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэх юм.
ХААИС-ийн зүгээс хамтарсан судалгааны ажил, багш судлаач солилцоо, оюутны дадлага, хос хөтөлбөрүүдэд хамтран ажиллах саналаа өглөө.