ХААИС багш нарын баяраар шилдгүүдээ тодрууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-10-10 17:40:04

Хөдөө аж ахуйн их сургууль Дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийн баярыг тэмдэглэж шилдгүүдээ тодрууллаа.

  • Оны шилдэг тэнхимээр Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологи, үржүүлгийн тэнхим
  • Оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багшаар Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн багш, дэд профессор М.Хишигжаргал
  • Оны шилдэг судлаач багшаар Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн  Химийн тэнхимийн эрхлэгч, доктор С.Отгонпүрэв
  • Оны шилдэг залуу багшаар Инженер, технологийн сургуулийн Хөдөө аж ахуйн хүнсний инженерчлэлийн тэнхимийн багш, доктор Ж.Эрдэнэдалай нар шалгарлаа.

          Ажил үйл, амжилт бүтээлээрээ хамт олноо манлайлсан багш нартаа шилдгээр шалгарсанд баяр хүргэж сургах хүмүүлэх болон судалгаа шинжилгээний ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.