Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй URGENT төсөл нь Энэтхэг ба Монгол улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал: Ногоон ба цэнхэр дэд бүтэц, байгальд түшиглэсэн шийдлийг дэмжихэд чиглэсэн сургалтын хөтөлбөр, чадавх бэхжүүлэлт, мэдээлэл харилцааны технологи ашиглалт, оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор 2021-2024 оны хугацаанд амжилттай хэрэгжиж дуусах шатандаа ирээд байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг манай төслийн вэбсайтаас авна уу: https://urgent-project.net/
URGENT төслийн удирдагч Йилдирай Огурол, зохицуулагч Антон Шкаруба, санхүү хариуцсан менежер Жерон ван Кемпен нар 2024 оны 6 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Монгол талын хамтрагч байгууллагуудын төслийн хэрэгжилтийн үр дүнг шалгах, үнэлгээ хийх, шаардлагатай бол зөвлөгөө өгөх, холбогдох албаны хүмүүстэй уулзах зорилготой зочиллоо.
Төслийн удирдлагууд 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ХААИС дээр ажиллаж төслийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ дараах чиглэлд төслийн хэрэгжилтийн үр дүнг танилцуулан, төслийн үйл ажиллагааны санхүүгийн болон техникийн эцсийн тайланг амжилттай хамгааллаа.