БНСУ-ын 111 жилийн түүхтэй Тээврийн үндэсний их сургууль (Korea National University of Transportation)-ийн удирдлагууд хүрэлцэн ирж, ХААИС-ийн ректор Б.Баасансүх болон албаны бусад хүн хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулж хоёр их сургуулийн ректор гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэхээр ярилцлаа.
Тус сургууль бүрэлдэхүүний 10 сургуультай, 10 000 гаруй оюутантай, Солонгосын тээврийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэдэг цорын ганц их сургууль бөгөөд хурдацтай өөрчлөгдөж буй нийгмийг бүтээлчээр даван туулж, дэлхийн удирдагч•бүтээлч мэргэжилтэн•хувь хүнийг төлөвшүүлэх зорилготой их сургууль юм.
Хоёр их сургууль хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцоо болон урт, богино хугацааны хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.