ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Гидропоникийн лаборатори захиалгат судалгаа, туршилтын ажлыг гүйцэтгэж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2025-02-07 14:09:33

ХААИС-ийн Агроэкологийн сургууль 2022 онд АНУ-ын “Global education and training center” байгууллагын хөрөнгө оруулалтаар, тус байгууллагын төлөөлөгч доктор Юн Ли-ний хичээл зүтгэлээр, ХААИС-ийн үе үеийн удирдлага дэмжин ажилласны үр дүнд сургалт, судалгааны орчин үеийн бүрэн автомат Гидропоникийн лабораторийг ашиглалтад оруулжээ.

Гидропоникийн лаборатори 2016 ширхэг навчит ногоо ургуулах хүчин чадал бүхий лед гэрэлтэй, бүрэн автомат сэндвичэн пассаттай байгууламж юм.

Лабораторийг Агроэкологийн сургуулийн багш, дэд профессор Ж.Оюунгэрэл, доктор О.Отгонцэцэг нар хариуцан ажиллаж лабораторийн үйл ажиллагааг сургалт, судалгааны чиглэлд тогтворжуулах, туршилтын судалгааны ажлуудыг тасралтгүй явуулж бакалавр болон ахисан түвшний сургалтын олон судалгааг гүйцэтгэжээ. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд бакалаврын 10 гаруй, магистрын 3, докторын 1, нийт 14 судалгааны ажил амжилттай хийсэн. Мөн гэрээт аж ахуй нэгж, байгууллагын захиалгат судалгаа, туршилтын ажлуудыг гардан хийж байна.