ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхим жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдмийн гэгээ” оюутны эрдэм шинжилгээний хурлаа 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ахмад багш Л.Цэмбэлийн нэрэмжит болгон, түүний үр хүүхэд, ач зээ нар ивээн тэтгэж зохион байгуулав.
Ахмад багш Л.Цэмбэлийн нэрэмжит “Эрдмийн гэгээ” эрдэм шинжилгээний хурал нь оюутнуудын судалгааны чадамжийг дээшлүүлэх, эрдэм шинжилгээний соёлд сургах, идэвхтэй оролцох, харилцан туршлага солилцох зорилготойгоор бөгөөд ХААИС-ийн бүрэлдэхүүний 6 сургуулийн шилдэг 37 оюутан Монголын түүх соёл, филиософи, хүний хөгжил, боловсрол судлал зэрэг өргөн хүрээний 31 илтгэл хэлэлцүүлж судалгааныхаа үр дүнг танилцуулав. Оюутнуудын илтгэлийг мэргэжлийн багш нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг дүгнэж, шилдэг илтгэгчдийг тодрууллаа.
Нэгдүгээр байрт удирдсан багш Г.Уянга, ЭЗБС-ийн I курсийн оюутан Б.Нямцэцэг “Дунд сургуулийн сургалтын хөтөлбөр дэх санхүүгийн боловсролын агуулга” илтгэл шалгарч батламж, 500000 төгрөгөөр,
Хоёрдугаар байрт удирдсан багш Ц.Оюунбат, МЭС-ийн I курсийн оюутан Г.Даваажаргал “Чингис хааны удирдах арга барил ба орчин үеийн менежмент” илтгэл шалгарч батламж, 400000 төгрөгөөр,
Гуравдугаар байрт удирдсан багш Б.Отгонбаяр, ХШУС-ийн I курсийн оюутан О.Төгөлдөр “ХААИС-ийн нэгдүгээр курсийн оюутны цагийн менежмент” илтгэл шалгарч батламж, 300000 төгрөгөөр,
Тусгай байрт удирдсан багш Д.Тунгалаг, ХШУС-ийн I курсийн оюутан Б.Номин-Эрдэнэ “Картын барааны үеийг аман түүхийн баримтаар тодруулах нь”, МЭС-ийн I курсийн оюутан Р.Сугаргарав “Тусгаар тогтносон төрт улсаа байгуулахын төлөө тэмцэл ба 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал” илтгэлүүд шалгарч батламж тус бүр 50 000 төгрөгөөр шагнууллаа.
Энэ удаагийн хурлын зохион байгуулагч Нийгмийн ухааны тэнхимээс оролцогчдод “Чиглүүлэх сургалт” урьдчилан зохион байгуулж, оюутнуудыг судалгааны арга барил, соёлд суралцахад үр дүн өгсөн нь хэлэлцүүлгийн илтгэл, илтгэгчдээс харагдаж байсныг онцлон тэмдэглэмээр байв.