Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон, медалиар шагнасныг Боловсролын сайд П.Наранбаяр гардууллаа.
ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Таримал судлал ой, ландшафтын архитектурын тэнхимийн доктор, дэд профессор Даваасамбуугийн Ундармаа, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн тэнхимийн профессор Жамъянсүрэнгийн Уранчимэг, Хэл, соёлын тэнхимийн зөвлөх профессор Мялын Оюунчимэг, дэд профессор Чулуудайн Баярчимэг, Нийгмийн ухааны тэнхимийн доктор Чойжилын Отгон, Санхүү, төлөвлөлтийн газрын жолооч Чулуунбатын Эрдэнэдалай, Санхүү, төлөвлөлтийн газрын жижүүр Цэвэлмаагийн Батхуяг нарыг Алтангадас одонгоор, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биологи, аялал жуучлалын тэнхимийн дэд профессор Гончигдоржийн Биндэръяа, Биологи, аялал жуучлалын тэнхимийн ахлах багш Баяраагийн Баасаннамжий, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бэлчээр тэжээллэгийн тэнхимийн ахлах багш Жүгдэрийн Шинэхүү нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.
Төрийн дээд одон медалиар шагнагдсан багш, ажилтнуудадаа баяр хүргэж, амьдралын аз жаргал, ажлын амжилт хүсье.