Хаан банкнаас 19 дэх жилдээ уламжлал болгон зарлаж буй тэтгэлгийг 2025-2026 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах 60 оюутан, өмнө нь энэхүү тэтгэлгийг хүртсэн, одоо суралцаж буй 30 оюутан, хөдөө аж ахуйн салбарын нарийн мэргэжлийг сонгон суралцаж буй 10, нийт 100 оюутан хүртэж байна.
“Хаан банкны нэрэмжит тэтгэлэг-2025-2026”-ийн энэ жилийн тэтгэлгийн хэмжээ өсөж, цар хүрээ нь өргөжсөн бөгөөд хөдөө аж ахуйн салбарын нэн ховордсон боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, тухайн мэргэжлийг сонгон суралцаж буй оюутнуудыг дэмжих үүднээс онцгойлон энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгосноороо онцлог боллоо. Салбарын мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээг мэдэрч онцгойлон авч үзэж хамтран ажилласан Хаан банкны хамт олонд талархснаа илэрхийлье. Тэтгэлэгт шалгарсан шилдэг оюутнуудадаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.