Оюутан солилцооны тэтгэлэгтэй хөтөлбөрт урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-03-13 13:14:44

ХААИС болон БНСУ-ын Хөдөө аж ахуй, загас агнуурын үндэсний их сургууль (Korea national university of agriculture and fisheries)-ийн хамтын ажиллагааны хүрээнд оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

1. Тэтгэлэг:

  • Оюутны байр,  хоол үнэгүй
  • Сар бүр 500 000 воны амьжиргааны тэтгэлэгтэй.

2. Суралцах хугацаа

Намрын улирал: 2026 оны 09 дүгээр сар – 2026 оны 12 дугаар сар

3. Хичээлийн хэл

  • Солонгос хэл
  • Англи хэл (Англи хэл дээр заагддаг хичээлүүд хязгаартай тул оюутнууд хичээлийн жагсаалтыг урьдчилан шалгах шаардлагатай)

4. Элсэх болзол

  • 1‑ээс дээш курсийн оюутан байх
  • Сурлагын дундаж голч 3.0 (GPA)-аас дээш байх
  • Англи эсвэл солонгос хэлний зохих түвшний мэдлэгтэй байх

5. Шаардлагатай бичиг баримт

  • Өргөдлийн маягт
  • Өөрийн танилцуулга тодорхойлолт
  • Суралцах төлөвлөгөө (Study Plan)
  • Сургуулийн тодорхойлох захидал
  • Паспортын хуулбар
  • Сургуулийн тодорхойлолт
  • Дүнгийн тодорхойлолт

6. Сургалтын төлбөр

  • Солилцооны оюутнууд KNUA-д сургалтын төлбөр төлөхгүй
  • Өөрийн харьяа сургуульд сургалтын төлбөрөө төлнө

7. Эрүүл мэндийн даатгал

  • БНСУ-д суралцах хугацаанд эрүүл мэндийн даатгал төлөх шаардлагатай

8. Визний мэдээлэл

  • Солилцооны оюутнууд D‑2-6 виз мэдүүлнэ
  • KNUA -аас албан ёсны урилгын бичиг олгогдоно

9. Өргөдөл хүлээн авах хугацаа: Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газрын international@muls.edu.mn хаягт 2026 оны 03 дугаар сарын 20-ны дотор хүсэлтээ ирүүлнэ үү.

 

Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар