БНСУ-ын Гёнсаны үндэсний их сургууль магистр болон магистр-докторын хосолсон тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-03-23 19:35:22

ХААИС болон БНСУ-ын Гёнсаны үндэсний их сургууль хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд магистр болон магистр-доктор хосолсон тэтгэлэгт хөтөлбөрт суралцахыг урьж байна.

Хамрах хүрээ: ХААИС-ийн бакалаврын хөтөлбөрийг 2025 оны 07 дугаар сард төгсөх курсийн оюутнууд болон магистрын хөтөлбөрийн оюутнууд.

Хамрагдах хугацаа: Магистрын хөтөлбөр: 2026.09.01-ээс эхлэн 2 жил (4 семистр)

Тавигдах шаардлага: Солонгос хэлний топикийн 3-р түвшнээс дээш эсвэл англи хэлний TOEFL (PBT 530, CBT 197, iBT71), IELTS 5.5, CEFR B2, TEPS 600 (New TEPS 327)-ээс дээш оноотой байх. Хэлний шалгалт өгсөн хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 01-ээс хойш байна.

Тэтгэлэг:

  • Ирж очих онгоцны зардал, сургалтын төлбөр
  • Жилийн тэтгэлгийн хэмжээ: 24,000,000 вон (ойролцоогоор 16,400 ам.доллар)

Материал өгөх сүүлийн хугацаа: 2026.03.25

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн анкет (international@muls.edu.mn мэйлээр бүртгүүлж авах)
  2. Танилцуулга
  3. Суралцах болон судалгааны төлөвлөгөө
  4. Хувийн мэдээлэлтэй танилцах зөвшөөрөл
  5. Асуумж (Өргөдлийн маягтын дагуу)
  6. Төгсөлтийн гэрчилгээний хуулбар
  7. Дүнгийн тодорхойлолт
  8. Хэлний онооны сертификат
  9. Фото зураг болон паспортын хуулбар
  10. Эцэг, эхийн иргэний үнэмлэхний англи хуулбар
  11. Төрөл садны лавлагаа

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газрын international@muls.edu.mn хаягаар авна уу.

Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар