Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхимд “Газрын цогц менежмент судалгааны төв” (Integrated land management research center)-ийг 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нээж, нээлтийн үйл ажиллагаанд хоёр талын удирдлагууд оролцож тууз хайчлав.
“Газрын цогц менежмент судалгааны төв”-ийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан олон улсын эрдэм шинжилгээний семинарын эхлэл хэсгийг зохион байгууллаа.
Энэхүү судалгааны төвийг Еврази-Номхон далайн их сургуулиудын сүлжээ (Eurasian-Pacific Uninet, EPU)-ийн дэмжлэгтэйгээр байгуулж буй бөгөөд бүс нутгийн газрын нөөцийн тогтвортой менежментийг дэмжих, мэдлэг, туршлага солилцох, мөн европын тэргүүлэх шинжлэх ухааны арга барил, туршлагыг нэвтрүүлэх зорилготой юм.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)