ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газрын менежментийн тэнхимээс Газрын харилцааны ажилтны өдрийг тохиолдуулан салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх зорилготой "Газрын харилцаа-2026" эрдэм шинжилгээний бага хурлыг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд зохион байгууллаа.
Тус хурал нь танхим болон цахим хэлбэрээр явагдаж салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.
Хурлын үеэр эрдэмтэн судлаачид газрын харилцааны эрх зүйн орчны шинэчлэл, газар ашиглалт, орон зайн төлөвлөлт, газрын төлөв байдлын өөрчлөлт, байгаль орчны нөлөөлөл зэрэг газрын харилцааны салбарт орчин үеийн судалгааны шинэ арга зүйг нэвтрүүлсэн сонирхолтой удиртгал илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын харилцааны салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний шинэлэг судалгаа, боловсруулалтын ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох, судлаач, мэргэжилтнүүд хоорондоо туршлага мэдлэг хуваалцах зорилготой уг эрдэм шинжилгээний хуралд олон илтгэл ирсэнээс "Best paper awards-2026" шилдэг өгүүллээр Г.Гэрэлтуяа, Ц.Ихбаяр нарын “Орон зайн төлөвлөлтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” судалгаа шалгарч Монголын газар зохион байгуулалтын холбооны нэрэмжит Грант шагнал, "Industry innovation awards-2026" үйлдвэрлэлд нэвтрүүлэх шилдэг инновацаар Д.Маньдарь, Д.Энхмаа, И.Түвшинтогтох, С.Сайнбаяр нарын "Газар зохион байгуулалтын төлөвлөлтөд ургамлын тархалтын загварчлалыг ашиглах нь /Орос махирст ургамлын жишээ дээр/" өгүүлэл шалгарч “Геоботаник” ХХК, “Газар дэлхий” ХХК-ийн нэрэмжит шагналыг гардан авлаа.
Хамтран зохион байгуулагч:
Ивээн тэтгэгч:
Хурлын хураангуй видеог линкээс үзнэ үү!
"Best paper awards-2026" шилдэг өгүүллээр Г.Гэрэлтуяа, Ц.Ихбаяр нарын “Орон зайн төлөвлөлтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”
"Industry innovation awards-2026" үйлдвэрлэлд нэвтрүүлэх шилдэг инновацаар Д.Маньдарь, Д.Энхмаа, И.Түвшинтогтох, С.Сайнбаяр нарын "Газар зохион байгуулалтын төлөвлөлтөд ургамлын тархалтын загварчлалыг ашиглах нь /Орос махирст ургамлын жишээ дээр/"