ХААИС болон Польш улсын Повисланскийн Хэрэглээний шинжлэх ухааны академитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Erasmus+ хөтөлбөрийн тэтгэлэгт оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. ХААИС-ийн хамтрагч сургууль болох Повисланскийн Хэрэглээний шинжлэх ухааны академи нь Польш Улсын Гданьск хотод байрладаг бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд 2027 оны хаврын улиралд оюутан хүлээн авна.
ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА
2027 оны 2 дугаар сараас 6 дугаар сар хүртэл (3–4 сар)
ХАМРАГДАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ
1. Эдийн засгийн чиглэл
- Эдийн засаг
- Бизнес
- Менежмент
- Эдийн засагтай холбоотой бусад мэргэжил
ТАВИГДАХ ШААРДЛАГА
Өргөдөл гаргагч нь:
- CGPA 3.49 буюу түүнээс дээш голч дүнтэй байх;
- Англи хэлний B2 түвшинтэй, харилцааны чадвартай байх;
- Сургуульдаа 2 улирал суралцсан байх;
- Бакалаврын түвшний оюутан байх;
- Хөтөлбөрт хамрагдах зорилгоо тодорхой илэрхийлсэн байх;
- Эрдэм шинжилгээ, судалгаа болон оюутны зохион байгуулсан сайн дурын үйл ажиллагаанд оролцсон бол давуу тал болно.
Анхаарах: Өмнө нь Erasmus+ хөтөлбөрт хамрагдаж байгаагүй, анх удаа өргөдөл гаргаж буй оюутанд давуу эрх олгоно.
ОЮУТАНД ОЛГОХ БОЛОМЖ, ДЭМЖЛЭГ
Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд:
- Erasmus+ тэтгэлэг
- Сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх
- Суралцсан кредитийг эх сургуульдаа хүлээн зөвшөөрүүлэх боломж
- Олон улсын академик болон мэргэжлийн харилцаа, сүлжээгээ өргөжүүлэх
- Польш Улсад суралцаж, соёл, боловсролын орчинтой танилцах
- Сард дунджаар 800 евро орчим тэтгэлэг
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ
- Сургуулийн тодорхойлолт (Англи хэлээр баталгаат орчуулга хийлгэсэн байх)
- Албан ёсны дүнгийн хуулбар (Англи хэлээр баталгаат орчуулга хийлгэсэн байх)
- Гадаад паспортын хуулбар (тэгш, гаднын биет ороогүй, сүүдэрлээгүй, тод байх)
- JPG формат дээр цээж зураг (цагаан дэвсгэртэй)
- Өөрийн танилцуулга
- Суралцах төлөвлөгөө
- Англи хэлний түвшинг батлах гэрчилгээ хавсаргах
ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ АЛХАМ БОЛОН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА:
- Алхам 1: Оюутан солилцооны хөтөлбөрт өргөдөл гаргахыг хүсвэл international@muls.edu.mn хаягаар (овог нэр, сургууль, мэргэжил, оюутны мэйл хаяг, утасны дугаар)-аа 2026 оны 11 дүгээр сарын 15-аас өмнө ирүүлнэ үү.
- Алхам 2: Бүрдүүлэх материалын 1-7 дугаарт заасан бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэн (Захиргааны байрны-108 тоот)-д эх хувиар ирүүлнэ.
- Алхам 3: Бүх материалаа нэг багц pdf өргөтгөлтэй файл болгон international@muls.edu.mn хаягт 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12:00 цагаас өмнө илгээнэ үү.
- Алхам 4: Дээрх шаардлага хангаж, материал ирүүлсэн оюутнууд онлайн өргөдлийн маягтыг (https://forms.office.com/e/7QSWXKNdCu) 2026 оны 11 дүгээр сарын 25-аас өмнө бөглөнө.
Сонгон шалгаруулалтыг Польш улсын Повисланскийн Хэрэглээний шинжлэх ухааны академи хийж, тэнцсэн өргөдөл гаргагчийн нэрсийг ХААИС-д 2026 оны 12 дугаар сарын сүүлээр ирүүлнэ.
Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар