БНСУ-ын Жонбук үндэсний их сургуулийн 2+2 хамтарсан хөтөлбөрийн элсэлт зарлагдлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-10-21 11:27:00

Монгол улсын Хөдөө аж ахуйн их сургууль болон БНСУ-ын Жонбукийн үндэсний их сургуулийн хамтран   хэрэгжүүлдэг 2+2 хамтарсан хөтөлбөр зарлагдлаа.

Мэргэжлийн чиглэлүүд:

- ХАА, биотехнологи, ландшафт архитектур, хүрээлэн буй орчны хими, ургамлын эмгэг судлал, агроном

- Инженер, компюьтер, мэдээллийн систем

- Эдийн засаг, бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл


Тавигдах шаардлага:

  1. ХААИС-ийн бакалаврын 2 дугаар ангийн оюутан байх;
  2. Голч оноо 2,75 буюу түүнээс дээш байх;
  3. Солонгос хэлний TOPIK 4 ба түүнээс дээш түвшинтэй байх;
  4. ХААИС-д 65-70 кредит амжилттай үзэж судалсан байх;

Бүрдүүлэх материал:

*Монгол хэл дээрх бүх материалыг Англи эсвэл Солонгос хэлний орчуулгын хамт өгөх шаардлагатай. Сурах төлөвлөгөөг зөвхөн солонгос хэл дээр гараар бичсэн байна.

  • Өргөдлийн материал (Солонгос эсвэл англи хэл дээр бөглөх)
  • Сурах төлөвлөгөө (Солонгос хэлээр гараар бичсэн байх)
  • Санхүүгийн батлан даалтын бичиг (Маягтын дагуу бөглөнө).
  • Тодорхойлох захидал (Англи хэл дээр, мэргэжлийн ангийн удирдагч багшийн гарын үсэгтэй байх)
  • Сургуулийн тодорхойлолт (Солонгос эсвэл англи хэлээр баталгаат орчуулгаар орчуулуусан байх)
  • Сургуульд элссэн батламж (Апостилаар баталгаажуулсан байх)
  • Дүнгийн тодорхойлолт (Солонгос эсвэл англи хэлээр баталгаат орчуулгаар орчуулуусан байх)
  • Солонгос хэлний TOPIK шалгалтын сертификат (4 дүгээр түвшин)
  • Гадаад паспортын хуулбар
  • Бүрэн дунд боловсролын батламж (Апостилаар баталгаажуулсан байх)
  • 3,5*4,5 хэмжээтэй зураг

TOPIK шалгалтын дүнтэй холбоотой нэмэлт мэдээлэл: Хэрэв 2026 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаанд TOPIK-ийн гэрчилгээг ирүүлэх боломжгүй бол дараах хугацаагаар баримт бичиг хүлээн авах хугацааг сунгаж болно.

- 2026 оны 12 дугаар сарын 22 хүртэл — цаасан хэлбэрийн 109 дэх удаагийн TOPIK шалгалтын дүн гарах үед.

- 2026 оны 12 дугаар сарын 18 хүртэл — интернетэд суурилсан (IBT) 16 дахь удаагийн TOPIK шалгалтын дүн гарах үед.

 

Тэтгэлэг: Жилд 5 оюутныг сургалтын төлбөр болон байр, хоолны төлбөрөөс чөлөөлнө.

Оюутны тоо 5-аас илүү байх тохиолдолд бичиг баримтын бүрдүүлэлтэд үндэслэн хамгийн сайн дүнтэй эхний 5 оюутныг сонгоно. 5 оюутны тоонд багтаагүй бол сургалтын төлбөр болох 1,991,000-2,497,000 вон (1 семестрт)-ыг Жонбук ҮИС-д төлөх үүрэгтэй. Хувиараа төлбөрөө төлөх бол TOPIK 3 оноотой байж болно.

Өргөдлийн материал хүлээн авах хугацаа: Шаардлага хангасан оюутнууд мэйлээр болон биечлэн ирж өргөдлийн маягт, зөвлөгөө авч материалаа бүрдүүлнэ үү.

2026 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авна. Материалыг Жонбук үндэсний их сургуулийн 2+2 хөтөлбөрт илгээх ба шалгаруулалтыг тус их сургууль гаргана. Тэнцсэн оюутан бусад нэмэлт баримтыг Жонбук үндэсний их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

 

Бүрдүүлэх материал болон дэлгэрэнгүй мэдээллийг ХААИС-ийн Захиргааны байрны 108 тоотоос авах буюу international@muls.edu.mn хаягт хандан имэйлээр авч болно.

Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар