Оюутан солилцооны хөтөлбөрт оролцохыг урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-10-27 11:30:54

Хөдөө аж ахуйн их сургууль Казахстан улсын Абай Мырзахметовын нэрэмжит Көкшетаугийн их сургууль (Abay Myrzakhmetov Kokshetau university)-тай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд 2026–2027 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудаас материал хүлээн авч байна.

Хөтөлбөрийн давуу тал

Сонгогдсон оюутнуудад дараах боломжуудыг олгоно.

  • Сургалтын төлбөрөөс 100% чөлөөлөгдөнө
  • Их сургуулийн дотуур байранд үнэ төлбөргүй байрлана
  • Нэг улирлын хугацаанд мэргэжлийн хичээлүүдийг судалж, кредитээ тооцуулах боломжтой
  • Их сургуулийн эрдэм шинжилгээ, соёл, спорт, оюутны олон нийтийн үйл ажиллагаанд оролцоно
  • Их сургуулийн өвлийн сургалтад (Winter school) үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Өвлийн сургалтын хөтөлбөрт сургалт, соёлын арга хэмжээ, их сургуулийн сургалтын орчинтой танилцах боломж болон шинэ мэдлэг, практик ур чадвар эзэмшүүлэх үйл ажиллагаанууд багтана
  • Хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн оролцогчдод оролцоог нь баталгаажуулсан гэрчилгээ олгоно

Хөтөлбөрийн хугацаа болон өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа

  • Хичээл эхлэх огноо: 2027 оны 01 дүгээр сарын 18.
  • Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл.

Хэн хамрагдах боломжтой вэ?

ХААИС-ийн бакалавр, магистрын түвшний суралцагчид.

  • Бизнесийн удирдлага, мэдээллийн технологи гэх мэт мэргэжлийн хөтөлбөр илүү дүйцэх боловчхөтөлбөрийн жагсаалтаас дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Бүрдүүлэх материал

  • Гадаад паспортын хуулбар
  • Суралцаж буй тодорхойлолт
  • Дүнгийн тодорхойлолт (голч оноо-2.7-оос дээш)
  • Англи, орос хэлний мэдлэгийг нотлох баримт
  • Олон улсын эрүүл мэндийн даатгал (очоод даатгалд хамрагдах боломжтой)
  • Цээжний рентген (флюорографийн) шинжилгээний хариу

Материал хүлээн авах

Оюутнууд бүрдүүлэх материалаа дарааллын дагуу нэг файл болгон international@muls.edu.mn хаягаар 2026 оны 11 дүгээр сарын 25-ны 18:00 цаг хүртэл ирүүлнэ үү.


Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газар