Копиа Монгол төв 2026 оны жилийн эцсийн үнэлгээний хурлыг 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа.
Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, төслийн зөвлөх хорооны гишүүд болон хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцож, энэ онд хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг хуваалцан үнэлэлт, дүгнэлт хийв.