БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн захирал Ким Чан Ги, “Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” төслийн зохицуулагч, профессор Нам Ин Шиг тэргүүтэй зочдыг 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ХААИС-ийн удирдлага хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх талаар хэлэлцлээ.